Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар зарлигийг үндэслэн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-т Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардуулах ёслолын ажиллагаа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын генерал, офицер, ахлагч, ахмадууд та бүхэндээ орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17  жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.Онцгой байдлын албаныхан маань ойн баярын энэ л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн цэргийн байгууллагын сүлд хийморь болсон, цэргийн … Continue reading Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардууллаа